Happy familly сэтгүүлийн мэдээ




АСУУЛТ ХАРИУЛТ


ГУРВАЛСАН ҮЙЛЧИЛГЭЭ

Гурвалсан үйлчилгээ гэж юу вэ?
• IPTV- Дараа үеийн КаТВ + Видео сан
• ИНТЕРНЭТ- Төсөөлснөөс хурдан интернэт
• СУУРИН УТАС- Дүрс дүрсээ харж ярих олон боломжит  суурин утас
Дээрх гэр бүлийн харилцаа холбоо, танин мэдэхүйн үндсэн хэрэглээ болсон  3 үндсэн үйлчилгээг шилэн кабелийн хамгийн сүүлийн үеийн технологи болох GPON сүлжээгээр нэгэн зэрэг дамжуулж таны гэр бүлд хүргэж буй үйлчилгээ.

Энэ үйлчилгээний талаар сонсмогц л хэрэглэгч нь болох хүсэл төрсөн гэхдээ хамгийн сүүлийн үеийн шилдэг технологи гэдэг утгаараа үнэ өндөр байх уу?

Юнивишн үнийн хувьд маш уян хатан бодлогыг баримталж байгаа ба хэрэглэгчийн онцлог, хэрэглээний түвшнээс хамаарсан гурвалсан үйлчилгээний 4 төрлийн багц гаргасан. Эдгээрээс төлөөлөл болгож Классик багцын үнэ тарифыг тайлбарлахад:
Хэрэглэгч та өмнө нь интернэтийн үйлчилгээнд 1 сард  гаргадаг байсан зардлаараа Юнивишнийн гурвалсан үйлчилгээг авах бололцоотой болж байгаа. Энэ нь танай гэр бүлийн харилцаа холбооны зардлыг хэмнэхээс гадна хамгийн сүүлийн үеийн өндөр технологийн үйлчилгээг хэрэглэх  маш том боломж юм.
 

Гурвалсан үйлчилгээний давуу талууд

Дэлхий өндөр хөгжилтэй орнуудын гэр бүлийн хэрэглээ болсон мэдээллийн технологийн хамгийн сүүлийн үеийн технологи
Гэрт орж ирэх 1 шугамаар дамжуулан хамгийн хэрэгтэй 3 үйлчилгээг танай гэр бүл авах боломж

Гурвалсан үйлчилгээ авсан айл гэртээ давхар утасгүй wi-fi интернэтийг ашиглах боломжтой гэж сонссон?

Тийм ээ, та гэртээ зөвхөн интернэтийн кабельд холбогдсон компьютераас гадна орон зайн жинхэнэ эрх чөлөөг эдэлж гэрийнхээ хаанаас ч, тагтан дээрээсээ ч гар утас, i-pad, зөөврийн компьютерээс интернэтэд давхар холбогдох нь таатай боломж шүү.

IPTV гэж юу вэ?

Дэлхий нийтийн хамгийн сүүлийн үеийн телевизийг хүлээн авч үзэх технологи болох iptv буюу интернэт протоколд суурилсан телевизийг одоогийн кабелийн телевизийн дараагийн үе гэж ойлгож болох юм. Катв-ээс ялгаатай тал нь хэрэглэгч тоон телевизийг HD гаралтаар хүлээн авах боломжтой болж байна гэсэн үг л дээ. Мөн IPTV нь монголд урьд өмнө байгаагүй телевизийн олон төрлийн нэмэлт үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэдгээрээ давуу талтай цоо шинэ үйлчилгээ юм.

IPTV-ийн дамжуулж буй HD буюу өндөр нягтралын суваг гэж юу вэ? Одоогийн Катв-үүдийн дамжуулж буй сувгаас ямар ялгаатай юм бол?

Одоогийн Катв-үүд нь телевизийн сувгийг  
standard definition буюу 576 пиксель нягтралтайгаар дамжуулж байгаа. Харин IPTV нь дүрсийг 1080 пиксель нягтралтайгаар буюу HD форматаар илүү тодоор хэрэглэгч танд хүргэж буй нь телевизийн технологид хийж буй хамгийн том дэвшил юм. Иймээс телевизийн нэвтрүүлгийг илүү тодоор үзэх нь таны нүдний хараанд сөрөг нөлөө багатай гэдэг нь тодорхой юм.

Телевизээр миний хамгийн үзэх дуртай нэвтрүүлэг гарч байдаг гэтэл гэнэт гадагш гарах яаралтай ажил гараад байдаг яах вэ?

Гадагш гараад ажлаа амжуулаад ирэх боломжийг IPTV танд олгож байна. Ухраах, зогсоох үйлчилгээ нь хэрэглэгчдэд тв сувгаар үзэж буй кино, мэдээ, нэвтрүүлгээ хүссэн үедээ 0-2 цаг хүртэл ухраан үзэх эсвэл 0-2 цагийн турш зогсоон түр хугацааны дараа үргэлжлүүлэн үзэх боломжийг олгодог.

Тв-ийн сувгаа сольж байтал өмнө нь үзэх гээд амжаагүй нэг кино эхлээд дундаа орсон байлаа, би энэ киног ерөөсөө үзэж амжихгүй юм аа.

Та гэртээ IPTV-ийн үйлчилгээ авч байгаа цагт санаа зоволтгүй, учир нь нэвтрүүлгийг эхлүүлэх үйлчилгээ нь одоо цацагдаж буй телевизийн нэвтрүүлгийг эхлэлээс нь үзэх боломжийг олгож байна. Иймээс та үзэж амжихгүй байсан киногоо эхнээс нь үзээрэй.

Манайх гэртээ IPTV-тэй л дээ, гадаадын болон монголын HD болон SD сувгууд маш тод гоё гардаг манай гэрийнхэн үүнд үнэхээр сэтгэл хангалуун байдаг, гэхдээ заримдаа телевизийн сувгаар гарч байгаа нэвтрүүлгүүд ялангуяа кино, гадаадын телевизээс авсан шоу нэвтрүүлгүүд маш бүдэг чанаргүй гарах юм. Уг нь IPTV нь телевизийн нэвтрүүлгийг маш өндөр чанартайгаар хэрэглэгчдэд хүргэнэ гээд байсан?

Тухайн телевизийн гаргаж буй нэвтрүүлгийн эх үүсвэрээс шалтгаалдаг гэдгийг хэрэглэгчид сайн ойлгох хэрэгтэй  юм. IPTV нь ямар дуу дүрс хүлээж авна яг тэр форматаар нь дамжуулдаг гэсэн үг. Телевизүүдийн гаргаж буй кино, нэвтрүүлгийн бичлэгийн чанар эфирийн шаардлага хангасан байх хэрэгтэй гэсэн үг. Үүгээрээ IPTV нь телевизийн нэвтрүүлгийн чанарт хэрэглэгчдийг дээдэлсэн шинэ стандартыг тогтоож байгаа бөгөөд үүнийг дагаад манай телевизүүд дамжуулж буй  нэвтрүүлгийнхээ чанарт анхаарах ёстой болж байна.

Өчигдөр үзэх гээд амжаагүй нэвтрүүлгээ заавал үзмээр байдаг энэ тохиолдолд боломж байгаа юу?

Нэвтрүүлгийг нөхөн үзэх үйлчилгээ нь өмнөх 72 цагийн дотор тв сувгаар цацагдсан ямар нэгэн нэвтрүүлгийг үзэж амжаагүй бол нөхөн  үзэх боломжийг олгоно.

Манай гэр бүл амралтын өдрүүдээр халуун ам бүлээрээ телевизийнхээ өмнө суугаад прокатнаас зээлж авсан бичлэг сайтай кино үзэх их дуртай л даа. Гэхдээ гэрээсээ киногоо захиалж үздэг болчихвол ч мөн сайхнаа...

Видео сангийн үйлчилгээ нь таны гэр бүлд дээрх боломжийг олгоно. Видео сан нь дэлхийн болон монголын шилдэг видео контентуудыг агуулсан ба хэрэглэгч хүссэн үедээ өөрийн сонгосон киногоо гэрээсээ захиалан үзэх боломжтой.
 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE дараарай.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE дараарай.

9 Сэтгэгдэл, 0


  1. Image Alt
     
    30 сарын өмнө

    gadaad ali ali orond hereglej boloh yum




  2. Image Alt
     
    30 сарын өмнө

    Та манай Univision Anywhere үйлчилгээг сонирхоорой. Тус үйлчилгээг дэлхийн аль ч улсаас хэрэглэж болно.




  3. Image Alt
     
    30 сарын өмнө

    Та манай Univision Anywhere үйлчилгээг сонирхоорой. Тус үйлчилгээг дэлхийн аль ч улсаас хэрэглэж болно.




  4. Image Alt
     
    30 сарын өмнө

    Manaih Ulaanbaatar BZD Uliastaid bdg Tanai 3lsan uiljilgeeg sonirhoj bn... Utas internet kabel gsn. MAnaid ene uiljilgeeg idevhjuulj bolhuu?




  5. Image Alt
     
    29 сарын өмнө

    video sandaa hoshin shog oruulval zugeer yum bolovuu...




  6. Image Alt
     
    29 сарын өмнө

    indiana_1111 add hicherei asuh yum zondo bn..ok




  7. Image Alt
     
    29 сарын өмнө

    СОНГОДОГ ХӨГЖМИЙН КЛИП, ТОГЛОЛТ, КОНЦЕРТ ЭЙЧ ДИ БОЛОН ЭС ДИ СУВАГ ОРУУЛЧУУЛ БАС ВИДЕО САНД НЬ ХАЯА,ХАЯА НЭМЭЭД БАЙВУУЛ ХЭРЭГТЭЙ ЮМ БАЙН ШҮҮ, БОЛЖ ӨГВӨЛ ЭЙЧ ДИ СУВАГ БОЛОН БИЧЛЭГ БАЙВУУЛ МАШ БАЯРЛАХ ЮМСАН




  8. Image Alt
     
    26 сарын өмнө

    Зөв зөв үнэн хогийн хогийн үйлчилгээтэй газар. Univision оронд Triniti хамаагүй дэээр үнэн сак




  9. Image Alt
     
    26 сарын өмнө

    You've got to be kdiidng me-it's so transparently clear now!






captcha Зурган дээрх кодыг оруулна уу: